HaRaH

free uCoz templates
Main » Files » Бүх мэдээлэл

Хятад компанийн захирал Ханбогд сумын ИТХ-ын дарга боллоо /Монгол бол унш арайл байнаа/
2011-12-10, 6:53 AM
Энэ хачирхалтай гэмээр шийдвэр 2011 оны 12 дугаар сар 6-ны өдөр хуралдсан Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-аас гарчээ. Тодруулбал, тус сумын ИТХ-ын хуралд МАХН /одоогийн МАН/-аас сонгогдсон төлөөлөгчид олонхоороо хүч түрэн Х.Нэхийт хэмээх хятад ажилчид импортлож хөрөнгөжиж байгаа хүнийг хурлын дарга болгожээ.
Нутгийн иргэд түүнийг хятадын гар хөл гэж хэлдгийн учир нь Х.Нэхийт бол Оюутолгойн төслийн усны хоолойг холбох ажлыг гүйцэтгэж буй 100 хувь Хятадын хөрөнгө оруулалттай JDCC компанийн бүдүүн дарга /Хятад нөхөд нь түүнийг ингэж авгайлдаг/ аж. Энэ компани 1500 гаруй хятад ажилчидтай бөгөөд тэдний зүгээс өөрсдийн эрх ашгийг хамгаалахын тулд улайрч, Ханбогд сумын ИТХ-д өөрийн хүнийг зүтгүүлж, ийнхүү хурлын дарга болгосон байх үндэслэлтэй гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Учир нь энд 1500 монгол хүний ажлын байрыг хятадуудад өгч байгааг нутгийн иргэд буруутгадаг юм. Тийм ч учраас Оюутолгой төсөлд ажиллаж буй бусад хятад ажилчид "Нэхийт бүдүүн дарга”-ийг сумын ИТХ-ын дарга болсон явдлыг талархан хүлээн авчээ.
Нэр нь хүртэл ченж байрын энэ өндөр мяндагтан бол бүрэн дунд боловсролтой, урьд өмнө нь хууль бусаар алт хил давуулан борлуулдаг сүлжээнд багтаж нэлээд хөлжсөн, сумын ИТХ-ын төлөөлөгч тэргүүлэгч байх гурван жилийн хугацаандаа Гашуун сухайтын боомт дээр 10 га газар хууль бусаар өөрийн эзэмшилд авсан, товчхондоо бол Монголын хуулиас гадуур амьдардаг хүн юм.
Хэдийгээр нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас гаргасан шийдвэрийг хүндэтгэж байгаа ч тус сумын Ардын Намынхан өмнөд хөршийн сонирхол, хятад ажилчдынхаа эрх ашгийг хамгаалахын тулд элдэв башир арга, ов мэх хэрэглэх болон дарамт шахалт үзүүлэх замаар хятад ажилчдын эрх ашгийг нутгийн иргэдээс дээгүүр тавьдаг хүнийг ИТХ-д шургуулж байна.
Оюутолгой төсөлд гүйцэтгэгчээр ажиллаж буй хятад ажилчдын нийгмийн байдал хүндэрч, ажил хаях дээрээ хүртэл тулж байгаад түр намжсаны дараа Ханбогд сумын ИТХ-ын даргаар хятадын нүд чих болсон "Нэхийт бүдүүн дарга” сонгогдсон нь эрх биш нэгийг бодогдуулж байгаа биз?
Одоо "Нэхийт бүдүүн дарга” болон түүнийг тойрон хүрээлэгчдийн өмнө хоёр хүндхэн сорилт тулгарч байна. Яс цусаараа холбогдсон нутгийн зон олныхоо төлөө ажиллах уу, аль эсвэл бизнесийн эрх ашгаар уягдсан Хятад ажилчдын төлөө ажиллах уу? Нутгийн иргэд бол Монгол иргэд ажилтай орлоготой байхыг илүүд үзэж байна.
Б.Далай

Category: Бүх мэдээлэл | Added by: HaRaH
Views: 501 | Downloads: 0 | Comments: 1 | Rating: 0.0/0
Total comments: 1
2011-12-16
Сэтгэгдэл #1. [Материал]
baterdene


Hooy haraal idsen lalruudaa. tiim l ih eh orniihoo ezed ni yum bol gazarshoron deeree suuj bj uhsendee horond orood bdag yum. onoodriig hurtel end tendees unshsan yum ni dandaa halaglaj haramssan yumnuud. naad bondgoruud chini ajildag yum bol jaahan alsiin haraataigaar amidaraachee. hamag yumaa aldlaa l geed bicheed bna. avarlaa gej bichigdeh hun 1 bnau?
uher mongoluudaa

Хариулт:
Only registered users can add comments.
[ Registration | Login ]