HaRaH

free uCoz templates
Main » Files » Татцууд » Програм татах

Дэлхийн хамгийн сайн үнэгүй програмуудаас
2012-01-06, 11:25 AM

Үнэгүй програм хангамжууд үргэлж анхаарлын төвд байдаг. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд үнэгүй хэмээх тодотголтой мөртлөө маш сайн програмууд их гарах болсон. 7-zip, Winamp, Gaim, Linux гэх мэтээр дурдаад байвал дуусахгүй билээ. Ингээд маш их нэр хүндийг олж байгаа үнэгүй програмуудын тухай мэдэж авцгаая.
Монголд бараг бүх л програм үнэгүй шахуу байдаг. Тиймээс та бид үнэтэй үнэгүйг нь ч бараг ялгадаггүй юм. Гэхдээ учир мэдэх хүмүүс та бид буруу замаар яваад байгааг эрх биш ойлгодог юм.Харин оюуны өмчийг хулгайлах асуудал нь хурцаар тавигддаг барууны орнуудад үнэгүй програм хангамжууд онцгой ихээр анхаарал татдаг. Тэгэхээр энэ байдлыг ашиглан зарим програмууд үнэгүй болох замаар бусдын хэрэглэгчдийг булааж байгаа юм. Энэ нь ч та бидэнд ямар хамаа байхав. Харин үнэгүй мөртлөө сайн програм л чухал шүү дээ.

Ер нь бол ихэнх програмууд нь тодорхой төлбөртэй байдаг. Төлбөр авч байгаа болохоор нилээд олон үйлдлүүдийг чадварлаг гүйцэтгэх боломжтой байдаг. Түүнчлэн хэрэглэгчийн санал гомдлыг сонсох, програмаа сайжруулах тал дээр төлбөртэй програмууд хамаагүй илүү байдаг. Гэвч сүүлийн үед тухайн үйлдэл, зорилгоо маш сайн биелүүлж чаддаг үнэгүй програм хангамжууд маш их гарах болсон.
Тэгэхээр энэ удаагийн Үл Мэдэхийн булангаараа бүгдээрээ үнэгүй мөртлөө хамгийн шилдэг хэмээх тодотголтой програмуудтай танилцах болно.
Үнэгүй програмууд сүүлийн жилүүдэд онцгой ихээр бүтээгдэх болсон бөгөөд энэ хирээрээ ч хэрэглэгчдийн анхаарлыг зүй ёсоор татах болсон юм. Учир нь үнэгүй болох замаар нэгэнт орон зайгүй болсон програмууд оршин тогтнох замаа хийж байгаа юм. Үнэндээ интернэт дээр үнэгүй програмууд хэдэн мянгаараа байдаг. Үнэгүй програм нь үнэгүй учраас танд чанарын баталгаа өгдөггүй. Та өөрөө эрсдэлээ хүлээгээд л програмыг ашиглах ёстой. Бас танд хэн ч програмыг ашиглах тухай зааварчилгаа өгч, сургалт зохион байгуулах албагүй. Та тэр програмыг өөртөө ашигтайгаар хэрэглэх эсэх тань таны өөрийн л хэрэг. Танд хэн ч албадаж ятгаагүй бөгөөд та өөрөө л хүссэн учраас тэр програмыг хэрэглэж байгаа юм. Хэрвээ та үнэгүй програмыг хэрэглэж байгаад янз бүрийн төвөгтэй байдалд орвол та өөрөө л хариуцлагыг нь хүлээх ёстой. Жишээ нь Устгасан файл сэргээдэг үнэгүй програм ашиглаж байгаад дискээ тэр чигт нь эвдчихвэл одоо яая гэхэв. Та гомдол гаргах эрхгүй юм. Тэгэхээр үнэгүй програм хэрэглэнэ гэдэг нь бас ч тийм баярламаар зүйл биш ажээ.

Ийм ноцтой шалтгааны улмаас бизнесийн томоохон байгууллагууд үнэгүй програм хэрэглэхээс байнга зайлсхийдэг билээ. Үнэгүй бас тэгээд нүх сүв ихтэй програм ашиглаж байгаад бүх бизнесийнхээ нууц, төлөвлөгөө, мэдээллийг алдвал яана.
Гэхдээ сайн үнэгүй програмууд бий. Үүнийг та маш туршлагатай бол, эсвэл олон жилийн турш хэрэглэж байж мэднэ. 
Энд дурдагдах маш сайн хэмээгдэх үнэгүй програмуудын жагсаалтыг гаргахад үнэндээ амаргүй ажил юм. Үүнийг бий болгож баталгаажуулахын тулд интернэт дээрх олон мянган хэрэглэгчдийн саналыг авах, туршиж үзэх ёстой болох нь гарцаагүй. Бас дэлхийн олон сая интернэт хэрэглэгчдээс өөрийн хэрэглэх дуртай үнэгүй програмынхаа нэрийг хэлнэ үү гэхэд л маш сайн жагсаалттай болох боломжтой.
Энд дурдагдах програмууд нь өдөр тутам дэлхий даяар хэрэглэгддэг хал үзэж халуун чулуу долоосон програмууд гэдэгт та бүү эргэлзээрэй. Үнэгүй програмууд нь програм хангамжийн бүхий л салбарт өргөн тархжээ. Фото засварлах, DVD бичих, өгөгдлийн сан, програмчлалын систем, халдлага илрүүлэх, VoIP буюу интернэтээр утсаар ярих, тэр байтугай үйлдлийн систем хүртэл бий. Салбар болгоны хамгийн сайн програмуудыг та эргэлзэхгүйгээр хэрэглэж болно. Тэрээр таны шаардлагыг бат сайн хангах болно. Баталгааг нь Компьютер Таймс сэтгүүл гаргаж байна.
Үнэгүй програмуудын бас нэг онцлог бол тэдгээрийн зарим нь үнэгүйн сацуугаар Open Source буюу Нээлттэй эхтэй байдаг. Өөрөөр хэлбэл та хүсвэл уг програмыг хөгжүүлэлтэд нь оролцоод програмыг сайжруулах, зохиоход хүчин зүтгэж болно. Та SourceForge (www.sourceforge.net) хэмээх алдартай сайтаас нээлттэй эх бүхий мянга мянган програм зохиох төслүүдийн талаар бүхий л мэдээллийг авах боломжтой. Гэхдээ та хамаагүй үнэгүй програмуудыг татаж авч хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь зарим нь үнэгүй нэрээр халхавч хийн төрөл бүрийн өт, вирус, тусгай зориулалтын хулгайч програм, коднуудыг хэрэглэгчийн компьютерт нууцаар суулгахыг оролддог юм. Бусдаар бол үнэгүй програмууд нь сайхан л даа. Гэхдээ сайнууд нь шүү дээ.
Энэ жагсаалтын програмууд нь цагаан толгойн дарааллаар байгаа гэдгийг анхаарна уу.

SECURITY БУЮУ ХАМГААЛАЛТ

 

Avast! 4 Home Edition
www.avast.com
Маш аятайхан хийцтэй, арьсыг нь сольж болдог энэ програм нь маш өндөр хүчин чадалтай media тоглуулагч шиг л харагдах ажээ. Тэгээд ч үүнийг хальт хараад вирусийн эсрэг програм гэхэд үнэндээ хэцүү юм. Гэвч тэрээр үнэхээр вирусийн эсрэг програм юм шүү. Файлд хандахад тэр файл вирустсэн эсэхийг шинжиж чаддаг. Дажгүй аятайхан ажиллагаатай энэ програм malware-ыг илрүүлэхдээ гаргуун. Boot хийх үеийн шинжилгээ нь салж өгдөггүй зэвүүн Boot вирусийг устгах боломжийг олгодог. Тэрээр 64 биттэй зохицож ажиллах чадвартай.

 

AVG Anti-Virus Free Edition
free.grisoft.com
Энэ програм нь өөрийн дэлгэцийг Control Center (Удирдлагын Төв), Test Center (Туршилтын Төв) болгон 2 хуваадаг. Ингэж 2 хуваах нь жаахан тохиромжгүй мэт санагддаг юм. Гэвч энэ програм файлыг шинжлэх чадвартай, цагийн хуваарьтай. Бас ирж байгаа болон гарч байгаа э-шууданг шинжилнэ. Grisoft-ын хэлснээр тэрээр Vista үйлдлийн систем дээр саадгүй бүрэн ажиллана гэнэ.

 
Comodo Firewall
www.comodogroup.com
Хэрвээ та үнэгүй мөртлөө маш сайн Firewall буюу ГалтХана програм хайж байгаа бол сонголт тань энэ байна. Comodo Firewall нь интернэт болон дотоод сүлжээний оролт гаралтыг гайхалтай сайн хянаж чаддаг. Түүнийг байхад барагтай л бол програмууд таны зөвшөөрөлгүйгээр сүлжээнд нэвтэрч бас гадагшаа хандаж чадахгүй. Түүний бас нэг онцгой чадвар нь түүнийг таны зөвшөөрөлгүйгээр хаах, тасалдуулах боломжгүй юм байна. Тэрээр үнэтэй үнэгүй бусад ГалтХана програмуудыг бодвол маш сайн ажиллаж байгаа гэсэн үнэлгээг нийт хэрэглэгчдээс авсан байна.

 

McAfee SiteAdvisor
us.mcafee.com
Сүүлийн үеийн вэб сайтууд нь програмчлагдах боломжтой болсныг та мэднэ. Та ямар нэгэн вэб сайт руу ортол түүн дотор нууц код байгаа юм биш биз? Вэб доторх хэсэг код таны компьютерт хадгалагдаж байгаа нууц үгнүүд, санхүүгийн баримтуудыг хулгайлах боломжтой юм шүү дээ. Тэгэхээр үүний эсрэг тэмцэх шаардлага бас л сүүлийн үед урган гарах болсон. McAfee фирмийн Site¬Advisor програм нь таны зочилж байгаа вэб дотуур тэнээд тусгай нууц код, сэжигтэй үйлдэл байгаа эсэхийг шалгах болно. Хэрвээ таны зочилсон вэб хуудсанд програм тань Улаан Туг үзүүлж байвал та энэ сайтыг шууд орхихыг зөвлөж байна. Харин Google мэтийн албан ёсны томоохон хайлтын системүүд нь өөрийн хайлтаар гарч ирэх бүхий л линкүүддээ баталгаа олгодог болохоор та хайлтаар гарч ирсэн сайтыг заавал шалгах гэхийн хэрэггүй юм.

 
SpyCatcher Express
www.tenebril.com
Энэ програмыг шалгаж үзэхэд санаснаас өндөр амжилт үзүүлж гайхалтай сайхан ажилласан юм шүү. Тэрээр нэгэнт халдварласан хулгайч програмуудыг илрүүлэхийн сацуу цаашид халдварлахаас хамгаалж байлаа. Энэ програм нь үнэгүй бас үнэтэй гэсэн 2 хувилбартай. Гэхдээ үнэгүй нь шаардлагатай ихэнх үйлдлүүдийг өөртөө агуулсан нь олзуурхууштай явдал биш гэж үү?

 
StartupMonitor
www.snpsoftware.com
Windows эхлэх үед танд мэдэгдэхгүй хичнээн олон үйл явдалд болдог гээч. Бөөн бужигнаан болдог юм шүү дээ. Тийм учраас л он удаан жил болсон Windows ачаалагдах гэж аймшигтай уддаг юм. Яагаад гэвэл асар олон жижиг бөгөөд хулгайч програмууд зарим нь ачаалагдах гээд л, зарим ачаалагдсан хойноо ажилласан дээрээ гэсэн шиг элдэв бусын үйлдлүүд хийгээд л, зарим азгүй програмууд нь install буюу өөрийгөө суулгах гэж оролдоод л.. Ингэж ингэж нэг юм сая намддаг. Хэрэглэгчид компьютерийнхаа удааныг нь л гайхахаас биш ийм зэвүүн юм болоод байгаа тухай юу ч мэдэхгүй. Зарим програмууд бие биенийгээ шахах гэхийг нь хүртэл яана гээч. Тэгвэл StartupMonitor буюу Эхлэлийн Ажиглалт хэмээх энэ програм нь Windows эхлэх үед юу болоод байгааг танд нэг нэгэнгүй мэдэгдэх болно. Та эндээс дүгнэлт хийн цаашдаа яах ёстойгоо шийдэх ёстой юм уу даа.


SuperStorm Freeware
www.thegreatpuzzle.com/super¬storm.php
Танд онцгой нууцалмаар файлууд байдаг л биз дээ. Найз залуугийн тань нууц эротик зургууд, чухал баримт бичгүүд, гэрээ хэлэлцээрүүд гээд л юу эсийг тоочиж болох билээ. Тэгвэл эдгээр файлыг нэгмөсөн далд газар хийх үүргийг энэхүү Su¬perStorm хэмээх програм хүлээнэ. Гэхдээ үнэгүй хувилбар нь ганц нэг хязгаарлалттай нь харамсалтай. Таны нууцлах файлын хэмжээ 200KB-аас хэтрэх ёсгүй. Харин худалдаж авсан хувилбар дээр ийм хэмжээний хязгаарлалт байхгүй бөгөөд бас нууцлахдаа тодорхой нууц үгээр түлхүүр кодлогч хийж болно. Энэ програм нь юуг л бол юу нууцалж чадна. Нууцлах арга нь хэний ч толгойд оромгүй, онц сонин юм. Таны файлыг ямар нэгэн Jpeg зураг дотор нуух бөгөөд тэрхүү балай зурган дотор ямар нэгэн файл байна гэж хэний ч толгойд орохгүй шүү дээ. Нуусныхаа дараа эх файлыг устгаад л ул мөрөө бүрэн цэвэрлэчихдэг гэж байгаа.

 

Windows Defender
www.microsoft.com
2 жилийн өмнө Microsoft компани нь Defender хэмээх технологийг худалдан авсан байна. Defender гэдэг бол монголчилбол Хамгаалагч/Өмгөөлөгч гэсэн үг юм. Даанч энэ програм нэртэйгээ адил өндөр үр дүн үзүүлэхдээ тийм ч сайн биш. Энэ програмын үндсэн зорилго нь нуугдаж шигдсэн spyware/хулгайч програмуудыг олж илрүүлэн устгах явдал юм. Гэвч системээс хулгайчдыг зайлуулахдаа жаахан хангалтгүй. Харин тэрээр бүрэн үнэгүй бөгөөд Vista үйлдлийн системд саадгүй ажиллана.

 
ZoneAlarm
www.zonelabs.com
Энэ програм нь ГалтХана гэдгийг ихэнх хэрэглэгчид маань мэдэж байгаа биз ээ. ГалтХана програмууд дотроо маш өндөр нэр хүндтэй. Гэвч үнэгүй хувилбар нь нилээд олон боломжуудыг хасчихсан нь харамсалтай. Харин та Pro хувилбарыг худалдан авбаас түүнийг бүрэн хүчин чадлаар нь мэдрэх болно. Гэхдээ л үнэгүй хувилбар нь ГалтХана-гүй байсанд орвол хамаагүй дээр гэдэг нь ойлгомжтой.

БҮТЭЭЛЧ ПРОГРАМУУД

 

EditPad Lite
www.editpadrpo.com
Windows-ийн Notepad програмыг компьютер хэрэглэгч бүх хүн мэдэх нь гарцаагүй. Түүний цорын ганц давуу тал бол Windows үйлдлийн системд цаанаасаа суучихсан ирдэг нь л юм. Бас тэгээд Unicode дэмждэгийг нэмж хэлэх хэрэгтэй. Өөр онцгой гойд юм түүнд огт байхгүй. Харин EditPad Lite бол энэхүү програмыг зүйл бүрээр засан сайжруулсан editor буюу засварлагч програм юм. Тэрээр tab буюу хавтсан интерфэйстэй, олон файлтай зэрэг ажиллах, мөр дугаарлах, автомат догол гаргах, хуудасны тодорхой хэсгийг хэвлэх гэх мэт боломжуудтай. Харин EditPad Pro нь 49$-ын үнэтэй бөгөөд бүр олон нэмэлт боломжуудыг суулгаж өгсөн нь тодорхой. Pro дээр үг үсгийн алдаа шалгах, синтакс шалгах гэх мэтийг та эдлэх болно.

 
Notepad++
notepad-plus.sourceforge.net
Notepad++ програм нь EditPad Pro-ийн бараг ихэнх үйлдлүүдийг хийж чаддаг гайхалтай програм билээ. Програмын интерфэйс нь илүү гоёмсог, энгийн, source code засварлах боломжууд, макро бичих, синтакс өнгө өгөх, 40 програмчлалын хэлээр алдаагүй зөв бичих боломжийг олгодог. Үнэхээр мундаг програм байгаа биз. Мэргэжлийнхний ганц ашигладаг editor гэхэд хилсдэхгүй.

 

OpenOffice.org
www.openoffice.org
Хэрвээ та Microsoft-ийн Office програмыг хэрэглэдэг бол энэ багц програмуудыг хэрэглэж үзэхийг зөвлөж байна. OpenOffice програм нь үнэгүй бөгөөд нээлттэй эх бүхий програм юм. Microsoft Office-д байдаг Word, Excel зэрэг чухал хэрэгцээтэй програмууд бий. Бас үзүүлэн бэлтгэх (PowerPoint), диаграмм зурах (Vi¬sio), өгөгдлийн сан (Access)-ийн програмууд бий. OpenOffice-той байхад та бичиг хэргийн бүхий л хэрэгцээгээ хангаж чадна. Энэ удаагийн CD дээр энэ багцыг өгсөн байгаа. Монгол хэл дээр орчуулгатай гэдгийг анхаараарай. Монгол хэл рүү хөрвүүлсэн USI-ийн компанийн хамт олонд баярлалаа.

 
SQL Manager Lite
www.sqlmanager.net
Өгөгдлийг зохион байгуулах, өгөгдлийн сантай ажиллах маш сайн багаж, програм юм. SQL Manager програмын хамгийн гол онцлог бол MySQL, PostgreSQL, SQL Server, Inter¬base/Firebird зэрэг ихэнх баазуудтай ажиллаж чаддаг билээ.

 

WordPress
www.wordpress.org
Blog буюу хувийн нийтлэл, өдрийн тэмдэглэл бичихэд бэлэн үү? Тэгвэл энэ талдаа хамгийн хүчирхэг WordPress програмыг ашиглаад үзээрэй. Word¬Press-ийг өөрийн компьютер дээрээ Сервер маягаар суулгаад л wordpress.com сайт руу автоматаар блогоо бичээд байж болно. Мэдээж блогоо гоё харагдуулах ихэнх шаардлагатай багаж хэрэгслүүдийг өөртөө агуулсан.

БАГАЖУУД ба КОМПЬЮТЕР УДИРДАХ

AllChars
allchars.zwolnet.com
Зарим програмууд дээр гадаад тэмдэгтээр бичихэд хүндрэлтэй байдаг. Тэгвэл энэ програм нь асуудлыг шийдэх болно. Дурын програм дээр монголын ө, ү, с, ь гэх мэтийн өвөрмөц тэмдэгтүүдийг гаргахад хэрэглэгдэнэ. Баруун Ctrl товчийг дарж байгаад л үсгээ дарах хэрэгтэй. Мэдээж аль товчин дээр ямар тэмдэгт гаргахыгаа та зааж өгнө.

AnalogX MaxMem
www.maxmem.com
Ер нь үйлдлийн систем нь санах ой дүүрснээс болж удаашрах, Restart хийх шаардлагатай болдог. Тэгэхээр санах ойгоо хүчээр цэвэрлэж, чөлөөлж байх нь ихээхэн чухал алхам юм. Үүнийг жинхэнэ мэргэжлийнхэн л хийдэг байсан бол одоо ингээд та ч гэсэн маш чухал энэхүү үйлдлийг хийх боломжтой болж байна. Зарим муу хийгдсэн програмууд хаагдах үедээ өөрийгөө санах ойгоос бүрэн чөлөөлж чадахгүй, алдаа өгөх, гацах явдал тулгардаг. Ингээд л таны нүдний цөцгий шиг гамнах учиртай санах ойд шавар хаагаад үүрд үлдэх болно. Харин энэ програм нь иймэрхүү шаврын хаалтуудыг олж цэвэрлэх үүрэгтэй. Ганцхан товч дараад л гүйцээ. Дунджаар 1/3 зайг гаргаж ирж чаддаг нь гайхалтай биш гэж үү.

AutoHotKey
www.autohotkey.com
Нээлттэй эх бүхий энэ програмыг ашиглаад та байнга давтагддаг үйлдлүүдээ гарын товчны комбинацад оруулах боломжтой. Хэрэглэгч өөрөө Script үүсгэх боломжтой. Хэрвээ та script үүсгэх тал дээр туршлагагүй бол бусад хүмүүсийн үүсгэсэн мянга мянган Script байгаа тул санаа зоволтгүй. Жишээ нь та зөвхөн зурагтай ажилладаг байлаа гэхэд Photoshop-ыг нээхээс эхлүүлээд л бүхий л үйлдлүүдээ Script-эд оруулаад үүнийгээ ганцхан товч дарснаар хэрэгжүүлж болох нь байна шүү дээ. Ctrl+L дарангуут Photoshop нээгдээд л тэгснээ автоматаар таны ажилладаг хавтсыг онгойлгон зургаа сонгохыг санал болгож болох
Category: Програм татах | Added by: HaRaH
Views: 9689 | Downloads: 0 | Rating: 2.4/7
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]