HaRaH

free uCoz templates
Main » Files » Бүх мэдээлэл

Өв залгамжилсан хийгээд цэл залуухан түшээд төр түшиж чадах уу?
2012-07-02, 0:40 AM


Манай улс төрд уламж­лал гэх үү, эсвэл шинэ үзэгдэл ч гэх юм уу нэг хачин тогтолцоо бий болчихжээ. Тодруулбал, өөрийнхөө хүсэл зори­гийг хязгаарлаж, хүүх­дүүдээ улс төрд "шур­гуул­даг” үзэгдэл юм. Өөрөөр ......
.......хэлбэл, улстөрч болно гэдэг нь мэдсэн сурс­наа­раа шигшигдэн гардаг байснаа больж, өв зал­гамж­лан үлддэг жам ёсны тогтолцоо болсон мэт санагдав.
Энэ нь саяын болж өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуульд намуудын нэр дэвшигчдээс бүр ч илүү тод харагдлаа. УИХ-ын гишүүн Б.Батбаяр гэ­хэд "Би УИХ-д таван удаа нэр дэвшиж дөрөвт нь ялалт байгууллаа. Одоо залуу үедээ зайгаа тавьж өгье” гэж ҮЗХ-ны гишүүд­дээ мэдэгдээд нэрээ тат­сан. Гэхдээ тэрээр зөвхөн хүүдээ зайгаа тавьж өгө­хийн тулд ийм үйлдэл хийсэн гэдгийг нь жирийн нэгэн ч хараад ойлгохоор байв. Аав нь ийн "зориг­лосноор” хүү Б.Батбилэг нь намын жагсаалтын 26-д бичигдэж чадсан. УИХ-ын гишүүн Б.Батбаяр нэ­гэнт ийм тохироог хийж чадсан тул ойрын хэдэн жилдээ улс төрөөс зайгаа авахаа намынхандаа ам­ла­сан гэх ч сураг дуулдах юм билээ. Тэрээр хүүгээ намын жагсаалтад баг­тааж чадсанаар сонгуу­лийн дараа УИХ-д суу­даггүй юмаа гэхэд өөр ямар нэг томоохон албан тушаалд очно гэж давхар тооцсон бололтой.
Хэдийгээр өнөөдрийн улс төрд оролцох орол­цоо нь багассан боловч хүүхдээ дэмнэж буй өөр нэг эрхэм бол 2004-2008 оны парламентад АН-ыг төлөөлөн сууж байсан Р.Бадамдамдин юм. Тэ­рээр мөн намын жаг­саал­тын 24-т хүү Б.Бат­түв­шин­гээ оруулжээ.
МАН-ын гишүүдийн хувьд ч мөн л дээрх жиш­гийг дагасан. Хөрөнгийн биржийн захирал асан, одоогийн МХЕГ-ын дарга Р.Содхүү охин С.Гэрэл­маа­гаа их улс төрд аль хэдийнээс сойж байжээ. Тиймээс ч хоёр гурван жилийн өмнө Сэлэнгэ аймгийн МАН-ын хороо­ны нарийн бичгийн дарга болгосон байх юм. Тө­рийн алба хашиж бай­гаа аав нь охиноо на­мынхаа удирдлагуудад санал болгосон нь ийн ёсоор болсон хэрэг.
Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг дур­дахгүй өнгөрч болохгүй. Түүнийг Засгийн газрын гишүүн болох үе, бүр түүнээс өмнө нь "Гене­ралын хүү ийм албан тушаалд очихоос яахав” гэх МАН-ын гишүүд бай­сан юм.  Тиймдээ ч МАН дангаараа Засгийн эр­хийг авах үед "Аавынхаа ажиллаж байсан сал­ба­рыг би мэднэ” гэж хэлээд сайд болсон нь ёстой л сайн эцгийн нэрийг гурав худалдаж идэхийн үлгэр болж яваагийн жишээ.
Ш.Отгонбилэгийн агс­ны хүү Содбилэгийг төр түшилцэхээр сэтгэл шу­луу­даад байгаа хэмээн намынхан нь "хөөргөдөг” гэсэн. Уг нь гадаадад боловсрол эзэмшсэн өн­дөр мэдлэгтэй нэгэн бо­ловч улсын хэмжээний томоохон бодлого шийд­вэр гаргах төрийн их ажилд арай л "бал­чирд­маар” санагдахгүй байна гэж үү.
Аавыгаа баривч­лаг­даж, өлсөж байх зуурт олны танил болсон хүн бол Э.Батшугар байв. Тиймээс ч олны танил болсон дээрээ гэсэн шиг МАХН-аас УИХ-д нэр дэв­шигчдийн зургаду­гаарт бичигдэв. Аав Н.Энх­­баяр нь шоронгийн өрөөнд өлсгөлөн зарлан, 15 кг хүртэл турж олны анхааралд ингэтлээ их өртөөгүй бол Э.Батшу­гарыг иргэд төдийлөн мэ­дэхгүйгээр өнгөрөх бай­сан. Хүүгээ ийн намынхаа жагсаалтад дээгүүр би­чүүлж чадсан нь Н.Энх­бая­рын өнгөрсөн хуга­цаанд хийсэн үйдлийн зорилгын нэг хэсэг байж хэмээн ойлгож ч боло­хоор байгаа юм. Э.Бат­шу­гар энэ жил ердөө 25 нас­тай. Улстөрчдөөс гадна нийгэмд танигдсан хүмүүс ч өөрсдөө биш үр хүүхдээ улс төрд оруулж, дараа­гийн алхмаа тооцож суу­даг нь тогтсон хэв маяг болоод байх шиг. Дал­дын зорил­готой аавын хүүх­дүүд төр түшиж чадах болов уу.
Түмэн олныхоо амьд­ра­лыг мэдэж, төрийн жо­лоог атгалцахад тэд арай балчирдахгүй биш үү. Өнөө жилийн нэр дэв­шигч­дийн хувьд залуу­чууд хүч түрэн орж ирж байгаа. Хөгшчүүдийн нам гэгдэх МАН хүртэл нийт нэр дэвшигчдийнхээ дө­рөв­ний нэг хувийг за­луу­чуудын төлөөллөө дэв­шүүлсэн байна лээ. Энэ удаад залуучууд нь намын удирдлагуудаа нэлээд шахалтад оруул­сан дуулдаж бай­сан. Гэхдээ тэдний хувьд 76 нэр дэвшигчийн 27 нь залуучуудын төлөөлөл байгаа нь ах намынхан гоомой юм хийгээд байна уу гэж харагдаж байгаа юм. Ууган намынхан 2004 онд гурав, 2008 онд долоон залууг УИХ-д нэр дэвшүүлж байсан бол энэ удаад нэр дэвшигчдийн 27 нь дөчөөс доош нас­ны­хан гэгдэж байна. Тэ­гээд залуучуудын бай­гуул­лагын угшилтай нь гэвэл жин дараад эхэлж байгаа юм. Нэг талаас залуучуудаа дэвшүүлсэн нь дэвшилттэй мэт хараг­даж байгаа ч нөгөө тал­даа тэд төр түших насанд ирсэн гэж үү. Монголчууд уламжлалаараа "Дөч хүр­сэн эр, дөрөө дарсан ат” гэдэг. Тэгвэл дөч хүрээ­гүй залуус энэ төрийг авч чадах болов уу. Сон­гог­чид энэ тал дээр юу гэж бодож байгаагаа сон­гуу­лийн өдөр дүн тавьж ха­руулна. Сонгууль бо­ло­ход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Харж л байя даа.
Category: Бүх мэдээлэл | Added by: HaRaH
Views: 555 | Downloads: 0 | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]