HaRaH

free uCoz templates
Main » Files » Бүх мэдээлэл

С.БАТБОЛД: ДАХИН ХЭЛЬЕ, АМЛАСНАА БИД БИЕЛҮҮЛНЭ
2012-01-06, 2:39 PM

Ерөнхий сайд С.Батболдтой цөөн хором ярилцлаа.

-Улирч буй оныг ямар амжилтаар үдэж бай гаа талаар Зас гийн газрын тэр гүүний үгийг сон сох хэрэгтэй гэж бодлоо.

- Монголын анх ны төрт улс байгуулагдсаны 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90, Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ой зэрэг олон их ой давхацсан сайхан жил болж өнгөрч байна. Эдийн засгийн өсөлтийн он байлаа. ДНБ-ий үйлдвэрлэл 20 орчим хувиар өслөө. Урлаг, спортынхон маань эх орныхоо нэр төрийг олон улсын тав цанд өндөрт өргөсөөр байна. Тэд маань түүхэнд байгаагүй амжилтыг энэ онд үзүүллээ. Монголын төр, засаг ир гэдийнхээ амьдралыг сайжруулах, хүний төлөө хөгжил байх ёстой гэсэн чиглэлээр бодитой ажлуудыг хийж чадсан, эхлүүлсэн оноо үдэж байна. Хө дөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд 70 мянга гаруй иргэн шинээр ажилтай боллоо. Монгол хүн эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, ажил, орлоготой байх ёстой гэсэн зорилтыг Зас гийг газар хэрэгжүүлж ирсэн. Хү- ний хөгж лийн болон хөгжлийнхөө индек сээр нэлээд хэдэн байр урагшилж чадлаа. Илүү өөдрөг ирээдүй мон голчуудыг хүлээж байна. Хүндээ наалд сан бодлого хэрэгжүүлэхийн төлөө Зас гийн газар ажиллаж байна. Хөгж лийн үндэс, үр дүн нь сайн засаг лалын үр шим байх ёстой. Бодит үр дүнг үзүүлдэг нээлттэй засаглалын тө- лөө хамтарсан Засгийн газар ажиллах болно. Монголын тэргүүлэх хэвлэл мэдээллийн нэг "Өнөөдөр” сонин Монгол Улсынхаа хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж ирсэнд ард түмэн талархдаг. "Өнөөдөр” бол туйлширдагг үй, ноён нуруутай, бодитой мэдээлэл өгч чаддаг сонин. Танай сонины шалгаруулалт тухайн салбартаа ман лайлагч байж чаддаг хүмүүст урам өгч, улам их үүрэг хариуцлага хү- лээлгэж чаддаг. Хариуцлага, хүндэтгэл хүлээж авлаа гэж үзэж байна. Амжилт хүсье. Та бүхнийхээ итгэлийг дааж ажиллаж чадна гэдгээ "Өнөөдөр” сониноор дамжуулж ард түмэндээ амлаж байна.

-Манай эдийн засагт гаднынхан ингэхэд ямар үнэлгээ өгч байна вэ. Үсрэнгүй хөгжлийн гараанд ирлээ гэдгийг хүлээн зөвшөөрөх юм уу?
-Монгол Улс хөгжлийнхөө таатай гараан дээр ирлээ. Үсрэнгүй хөгжлийн суурь та вигдсан. Эдийн засаг 20 хувиар өссөн нь ийм үн дэс суурийг бий болголоо. Үүнийг Дэлхийн банк, Олон улсын валютын сан, хамтран ажил ла даг олон улсын байгууллагууд хэлж бай гаа. Монголын төр, засаг, ард түмэн хэрхэн хамт даа мэрийж, тогтвортой хөгжлийн бодлого явуу лахаас бүх зүйл хамаарна. Нэг хүнд ногдох ДНБ 3000 гаруй ам.долларт хүрлээ. Ойрын хоёр жи лийн дотор 5000 ам долларт хүрнэ. Таван жилээс нэг их холгүй хугацаанд 10.000 долларт хүрэх боломж бий. Цаашлаад өндөр хөг жилтэй ор ны түвшинд хүргэх боломж ч бидэнд байна. Чи нээлэг дундаж давхарга бий болгох зорилтыг хамтарсан Засгийн газар дэвшүүлсэн.
 
-Монгол Улсыг 2031 он хүртэл хөгж үүлэх "М-31” хөгжлийн хөтөлбөрийг танай нам танилцуулсан. Түүгээр бол 20 жилийн дараа нэг хүнд ногдох ДНБ 60 мянган ам долларт хүрсэн байх юм байна. Энэ хэр бодитой төсөөлөл вэ?
 
-Аливаа зам дардан байдаггүй. Гэхдээ тийм бо ломж байгааг бид харж байгаа. Тэр хэмжээнд хүрэхэд маш их хичээл зүтгэл, хөгж лийн зөв бодлого хэрэгтэй. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 60 мянган ам. долларт хүргэхийн төлөө бид ажиллах ёстой. Тийм боломж бий.
 
-Өмнөх сонгуулийн 1.5 сая төгрөгийн амлалтаа биелүүлнэ гэдгээ Та хэлсэн. Бүгдийг бэлнээр өгөх боломжгүй, хувьцаа болон санхүүгийн бусад хэлбэрийг ашиглаад яг өгнө биз?
 
-Ямар ч байсан бид энэ асуудлыг шийдвэрлэнэ. Дахин хэлье. Амласнаа бид биелүүлнэ.
 
-Сонгууль болоход богино хугацаа үлдэж байна. Сонгуулийн хуулиа батлаад авлаа. Дараагийн сонгуулиар тооцоо, судал гаагүй мөнгөний амлалт өгөхгүй байж чадах уу?
 
-Бэлэн мөнгө тараах, санал худалдаж авах аливаа хэлбэрийг хаасан, шударга, сонгогчийн оролцоог хангасан, хяналттай байх зохицуулалтыг харьцангуй сайжруулсан хууль баталсан. Шударга сон гууль явуулах эрх зүйн орчин, нөхцөлийг бий болгож өглөө. Тог толцооны хувьд тодорхой дэвшил гарсан. Шинэч лэн найруулсан Сонгуулийн хуулийнхаа үр дүнг зургаан сарын дараа харна даа.
 
-Сонгууль дөхөхөөр улс төр бужигнах нь тодорхой. Өнөөдрийн олсон амжилтаа бататгахад улс төрийн тогтвортой байдал чухал. Үлдсэн зургаан сарыг хэрхэн төсөөлж байна вэ?
 
-Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг биелүүлэхийн төлөө ажиллах болно. Ард түмэндээ амласнаа хэрэг жүүлж, эхлүүлсэн ажлынхаа үр дүнг харах, цаашдынхаа хөгжил-бүтээн байгуулалтын суурийг тавихын төлөө эрч, хүчтэй ажиллах боломж гарна гэдэгт найдаж байгаа.
Category: Бүх мэдээлэл | Added by: HaRaH
Views: 521 | Downloads: 0 | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]