HaRaH

free uCoz templates
Main » Files » Бүх мэдээлэл

Оросын зөн билэгтэн Чингисийн онгоныг олно
2011-11-13, 11:21 PM


Манай телевизүүдээр гардаг Оросын зөн билгийн тулааны нэвтрүүлэг нэг хэсэгтээ л биднийг зурагтын өмнө уядаг.

Зарим нь итгэхийн аргагүй гайхамшигтайгаар үнэн хүний амьдралыг хэлж байхыг үзэгчид андахгүй. Тэгвэл Монголын зөн билгийн академийн урилгаар Оросын зөн билгийн тулааны аравдугаар цувралын ялагч Мохсем Норузи өнөөдөр Улаанбаатарт хүрэлцэн иржээ. Тэрбээр манай улсад ирж байгаа оросын хоёр дахь зөн билэгтэн юм. Мохсем Норузи энэ сарын 11-17-ны өдрүүдэд манай улсад айлчлах аж. Мохсем Норузи Улаанбаатарт хөл тавьсан даруйдаа Монголын газрын зургийг олж өгөхийг хүсчээ. Үүнийхээ дараа тэр "Чингис хааны онгоныг олж чадах байх гэжээ. Түүний манайд ирсэн гол зорилго магадгүй Чингисийн онгоныг олж өөрийнхөө зөн билгийг дэлхийд батлах гэсэн ч байж мэдэх. Ямартай ч тэрбээр Чингисийн онгоныг хаана байгааг мэдэх мэдрэмж төрлөө” гэснийг бодоход олонд эргэлзээ төрүүлдэг их хааны маань онгон Монголдоо байгаа бололтой юм. Тэрбээр монголд байх хугацаандаа 20 өрхөд туслах бөгөөд энэ сарын 16-нд "Аз жаргалд хүрэх арга зам” нэртэй лекцийг "Сөүл” ресторанд зохион байгуулах гэнэ. Лекцийн тасалбарын үнэ 150 ам.доллар юм байна.

Category: Бүх мэдээлэл | Added by: HaRaH
Views: 439 | Downloads: 0 | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]