HaRaH

free uCoz templates
Main » Files » Бүх мэдээлэл

Оюутолгойд Хятадын хоригдлууд ажилладаг
2011-11-14, 11:46 AM
Оюутолгойд Хятадын хоригдлууд ажилладаг
Лондонгийн олимпийн наадмын медалийн түүхий эдийг Рио Тинто компани хариуцаж, түүхий эдээ Монголын Оюу Толгойн орд газруудаас олборлох болсон талаар дэлхий даяар мэдээлсэн. 

Тэгвэл энэ мэдээллийн дагуу Оюутолгойн ордод хятадын шоронгийн хоригдлууд ажилладаг талаарх мэдээ нээлттэй боллоо.

Оюутолгойн ордод Хятадын шоронгоос хоригдлуудыг авчирж, ямар ч цалин хөлсгүйгээр ажиллуулдаг талаар Английн "Экпресс” мэдээллийн агентлагаас мэдээлжээ.

Монгол Улсад ажилгүйчүүдийн эгнээ улам бүр хүрээгээ тэлсээр буй энэ үед Оюутолгойд хятад ажилчид нэмж авах шалтгаанаа "Монголчууд чадахгүй учир” хэмээн тоочсон. Гэтэл үнэн хэрэгтээ Хятадаас хоригдлууд авчирч ажиллуулж байгаа ажээ. Оюутолгой ашгаа бодон Хятадын хоригдлуудыг ажиллуулж байхад Улаанбаатарын гудамжинд лааз өшиглөсөн залуус хөлхсөөр л.
Category: Бүх мэдээлэл | Added by: HaRaH
Views: 526 | Downloads: 0 | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]