HaRaH

free uCoz templates
Main » Files » Бүх мэдээлэл

Үхсэн 20 тонн загас Норвейгийн далайн эргийг бүрхжээ
2012-01-06, 12:06 PM

Норвейгийн Тромс хотод далайн эрэг дээр олон мянган май загас учир битүүлгээр үхсэн явдал хотын оршин ёуугчдыг гайхашруулж байгаа талаар гаднын сайтууд мэдээлжээ. Чухам яагаад ийм олон загас үхсэн шалтгаан тодорхойгүй байгаа аж. 
Тромс хот нь хүн амын тоогоороо Норвейгийн ес дэх том хотод ордог байна. Түүнчлэн тухайн өргөрөгтөө хамгийн халуун халуун хот нь юм байна. 
Өмнө нь 1980-аад онд голд үхсэн загаснууд далайн ус руу урсаж ирсэн тохиолдол гарч байсан бөгөөд үүнтэй адилхан хэрэг болсон байж болзошгүй хэмээн зарим хүн үзэж байгаа гэнэ. Усан дахь хүчилтөрөгч багассанаас загас олноороо үхсэн хэмээн таамаглах хүмүүс ч байгаа аж. Тиймээс судлаачид загаснуудын үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж буй гэнэ. Үхсэн нэг загасыг 100-150 гр жинтэй хэмээн бодоход ойролцоогоор 20 тонн загас Норвейгийн Тромс хотын далайн эргийг бүрхчихээд байгаа юм байна .


Category: Бүх мэдээлэл | Added by: HaRaH
Views: 589 | Downloads: 0 | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]