HaRaH

free uCoz templates
Main » Files » Бүх мэдээлэл

ХЯТАДУУД МОНГОЛ РУУ ТӨМӨР ЗАМ ТАВЬЖ БАЙНА
2011-11-17, 1:51 PM
940
Хятадын нүүрсний томоохон үйлдвэрлэгч "Shenhua Group” Монголоос коксжсон нүүрсний импортоо эрчимжүүлэхийн тулд Өвөр Монгол руу төмөр зам тавина гэж Steel Business Briefing бичжээ.
Монгол, Өвөр Монголын хилийн Ганц Модны (Ganqimaodu) нэвтрэн өнгөрүүлэх цэгээс Баотоу (Baotou) хот хүртэл төмөр замын шинэ салаа барин Shenhua Group компанийн мэдлийн Baoshen гэх төмөр замын системтэй холбож өгөх гэнэ. Уг төмөр замын систем нь Баотоу хотыг Шаньсу мужийн Шеньму (Shenmu) хоттой холбоод цааш нь Хойд Хятадын төмөр замын сүлжээтэй холбогддог. Түүгээр Ганц Модоор нэвтрэн өнгөрүүлсэн коксжсон нүүрсийг Тянжин (Tianjin) болон Уангуэ (Huangye) боомт хүртэл зөөх боломжтой болох ажээ.
Ганц Модны хилийн нэвтрэн өнгө­рүүлэхээс төмөр замын шугам тавих ажлаа хятадууд гуравдугаар сарын 26-нд эхэлсэн бөгөөд 2012 оны наймдугаар сард ашиглалт оруулна. Харин төслийг өнгөрсөн жилийн наймдугаар сараас хийж эхэлжээ.
"Shenhua Group” нь Монголын Тавантолгойн (Tavan Tolgoi) коксжсон нүүрсний ордыг ашиглах тендерт оролцож байгаа юм. Тендер шалгаруулахад уг компанийн төмөр зам барьж байгаа энэ алхам  давуу байдал олгох боломжтой. "Shenhua Group” компанийн нүүрсний ордууд нь Өвөр Монголд байдаг. Гэхдээ  тэндхийн нүүрсний чанар нь муу учраас уг компани Монголоос чанартай нүүрс зөөх сонирхолтой байгаа юм
Category: Бүх мэдээлэл | Added by: HaRaH
Views: 486 | Downloads: 0 | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]