HaRaH

free uCoz templates
Main » Files » Бүх мэдээлэл

Хадам ээжийн гүүр
2011-11-13, 11:15 PM

За Энэ гүүр далайтай паралеллаар сунаж баригдсан. Гүүрний нэг үзүүрт "хуучин Одессын булан” оршдог ба нөгөө үзүүрээс нь "Приморьсий бульвар” эхэлдэг. "Хадам ээж” гэж нэрлэгдэх болсон түүхийг хоёр янзаар ярилцдаг байна. Нэгдүгээрт: энэ гүүр нь хотын хамгийн нарийн, хамгийн урт гүүр бөгөөд "хадам ээжийн шулуун үг”-тэй зүйрлэм хүчтэй салхинд ганхалздаг учираас ингэж нэрлэсэн аж. Гэхдээ энэ бол зүгээр л наргиа маягаар ингэж ярьдаг байна. 
Харин хоёрдугаарт илүү бодитой түүх өгүүлдэг: тухайн үеийн хотын намын хорооны дарга Михайл Синица энэ гүүрээр давж хадаж ээжрүүгээ очдог байсан учираас ингэж нэрлэгдсэн ажээ. Үүнээс гадна "хэзээ ч зам харилцааны хувьд ямар нэгэн үүрэг гүйцэтгэж байгаагүй одоо ч гүйцэтгээгүй энэ гүүрийг тэр үеийн коммунист үзэлтэй хотын дарга хадам ээжийнхээ гамбирт дуртайдаабарьсан” гэсэн тэнэг яриа ч байдаг байна.Учир нь хүргэн хадам хоёр, хоёр өөр дүүрэгт амьдардаг байсан ба тэднийхувьд Сабанеевагийн гүүрээр гаран тойруу замаар 500 метр явах нь хэтэрхий хол санагддаг байсан гэнэ. Тиймээс түүнд хадам ээжрүүгээ шууд явган явах гүүр барих санаа төрсөн гэжээ.
1992 онд Федерико Мочча-гийн "тэнгэрээс 3 метр өндөрт” гэдэг роман гарсанаас хойш Одессад хайртаа хосуудын шинэ уламжлал бий болжээ. Энэ зохиолын баатрууд болох дурлалт хосууд гүүрний хашаанд цоож зүүдэг байна. Ингээд өнөөгийн залуучууд нь тэнгэр лүү тагтаа нисгэж, түүхэн газруудаар зураг авхуулаад зогсохгүй бие биендээ итгэх итгэл, аз жаргал рүү хүрэх итгэл найдварын бэлэг тэмдэг болгож Хадам ээжийн гүүрний хашлаганд хос цоож зүүдэг болжээ. Иймээс энэ гүүрийг "Хайрын гүүр” гэж нэрлэх нь цөөнгүй болсон байна. Энэ гүүрнээс зүүсэн цоожнуудын ихэнх дээр нь хосуудын нэр бичээстэй. Зарим нь сийлж, зарим нь штрихээр бичиж, ер нь дуртай хэлбэрээрээ л нэрээ бичиж үлдээсэн байдаг ба нэрнийхээ хажууд хуримын өдөрөө, эсвэл найзалж эхэлсэн он сар өдрөө бичиж үлдээдэг байна. Ер нь энэ цоож зүүх уламжлал нь Флоренцоос орж ирсэн уламжлал бөгөөд тэнд маш эртнээс үүссэн ажээ. Флоренцод бүр шинэ хосуудад зориулж зай гаргаж өгөхийн тулд хуучин цоожнуудыг шөнөөр сугалж авдаг мэргэжлийн хүмүүс ажилладаг байна. Тэндхийн залуучууд зүүсэн цоожнуудынхаа түлхүүрийг гол руу хаядаг ажээ.Харин Одессын залуучуудын түлхүүр шууд "Военный спуск” гэдэг замруу унана. Учир нь энэ гүүрний доор энэ зам оршдог юм.
2009 онд Одесса хотын захиргаанаас ”цоожнууд гүүрэнд маш их ачаалалыг өгч байгаагаас гадна гүүрийг будах зайлшгүй шаардлагатай” гэдэг шалтгаанаар хотын нийтийн үйлчилгээний ажилчидын тусламжтай хэдэн өдрийн туршид гүүрнээс 1000гаруй цоожийг салган авчээ. Хэрвээ сүүлийн үеийн дурласан хосууд тэнд бүгд цоож зүүж амжсан бол ойролцоогоор 12 мянган цоож байгаа. Гүүрний нэг хэсгийн цоожнуудыг бүгдийг авсан байсан ба тэр үйл явдлыг нүдээр үзсэн хүн хэлэхдээ"тэд эхлээд цоожнуудыг авч байснаа буцаагаад нэг хэсгийг нь зүүж байсан” гэжээ.Харин сүүлд энэ ажилчид тэр цоожнуудыг буцаагаад гүүрний хашлаганаас зүүжээ. Энэ гүүр содон нэрээрээ төдийгүй бас түүний голд хэд хэдэн хүн дэвхэрвэл нахилзан үсрэлтийн хэмнэлээр чичигнэн найгадагаараа сонирхол татдаг. Ер нь энэ гүүрэн дээгүүр нь явахад хэд хэдэн хүн дэвхэцсэн дэвхцээгүй хоёр тийшээ найгаж доргидог л юм.

2008 онд энэ гүүрээн дээгүүр "Сүйт бүсгүйн” парад болжээ. Энэ хүү парадны зорилго нь хамтран амьдрагчдын тоог бууруулж хууль ёсны гэрлэлтийг дэмжих зорилготой байсан гэнэ. Энэ үйл явдалд оролцох сонирхолтой 300 гаруй хүсэлт ирсэн боловч 18-37 насны 50 бүсгүйг оролцохыг зөвшөөрсөн байна. Оролцогч бүсгүйчүүдийн зарим нь хэдийгээр нөхөрт гарсан ч гэсэн хуримын өмсгөлтөй дүр төрхийг үр хүүхэддээ дахин харуулахыг хүссэндээ энэ параданд оролцсон гэж ярьсан байна. Баглаа цэцэг барьсан эдгээр бүсгүйчүүд цэцгээ ганц бие бүсгүйчүүд рүүгээ шиджээ. Цэцэг барьж авсан ганц бие бүсгүй болгон энэ жилдээ заавал хэн нэгэнтэй танилцаж бал сарын аялалд явах болно гэдэгт итгэцгээж байжээ. 
Юутай ч хуримын ой дээрээ энэ гүүрэн дээр ирж, танилцсан түүхээ дурсаж, магадгүй үр хүүхэддээ хайрынхаа түүхийг ярьж өгнө гэдэг мэдээж сайхан зүйл шүү дээ.
Category: Бүх мэдээлэл | Added by: HaRaH
Views: 585 | Downloads: 0 | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]