HaRaH

free uCoz templates
Main » Files » Бүх мэдээлэл

Хүнсний бүтээгдэхүүний үнэ буурч байна
2011-11-14, 11:47 AM


Үндэсний статистикийн хорооноос арваннэгдүгээр сарын 9-ний байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн дүнг өчигдөр буюу 13-ны өдөр гаргажээ.

Заасан хугацааны үнийн дүнг өмнөх аравдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.2 хувь, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.6 хувиар тус тус буурсан байна.

Махны дундаж үнэ: Арваннэгдүгээр сарын 9-ний байдлаар өмнөх аравдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 1.3-1.4 хувь, үхрийн махны үнэ 0.4-0.5 хувь, адууны махны үнэ 3.8 хувь, ямааны махны үнэ 1.4 хувиар буурсан байна.
 
Харин өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 0.9-1.2 хувь, үхрийн махны үнэ 1.4-1.9 хувь, адууны махны үнэ 2.8 хувь, ямааны махны үнэ 1.2 хувиар буурсан байна.
 
Мөн хугацаанд 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 4075 төгрөг, үхрийн мах /ястай/ – 4650 төгрөг, ямааны мах - 3220 төгрөг, адууны мах – 3500 төгрөг, хонины цул мах – 4217 төгрөг, үхрийн цул мах – 5225 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.

Гурилын үнэ: арваннэгдүгээр сарын 9-ний байдлаар гурилын үнийг өмнөх аравдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад "Алтан тариа” ХК-ий задгай дээд гурилын үнэ 1.3 хувь, задгай 1-р зэргийн гурил 1.6 хувь, савласан дээдийн дээд гурилын үнэ 0.9 хувь, дээд гурилын үнэ 3.7 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 1.8 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 2.8 хувиар буурсан байна.
 
Өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад "Алтан тариа” ХК-ий задгай дээдийн дээд гурилын үнэ 0.9 хувь, дээд гурилын үнэ 3.7 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 1.3 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 3.3 хувиар буурсан байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна.
Category: Бүх мэдээлэл | Added by: HaRaH
Views: 383 | Downloads: 0 | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]