HaRaH

free uCoz templates
Main » Files » Бүх мэдээлэл

Фернандо Торрес: Би 100 метрт уралдмаар байна
2012-01-06, 12:08 PM

Испанийн шигшээ багийн довтлогч Фернандо Торрестой олимпийн наадмын талаар ярилцсаныг сонирхуулж байна. 

Фернандо та олимпийн хөлбөмбөгийн тэмцээний талаар ямар дурсамжтай байдаг вэ? 

Испанийн залуучуудын шигшээ багийн тамирчид олимпийн наадамд оролцоно. Испанийн шигшээ 1992 онд алтан медаль хүртэж байсан. Харин би хэзээ ч олимпийн хөлбөмбөгийн тэмцээнд оролцож байгаагүй. 2004 онд сонгон шалгаруулах тэмцээнд Шведийн багт хожигдсон.


Анх хэзээ олимпийн наадам үзсэн бэ? 

1992 онд Барселона хотод болсон олимпийн тоглолтыг үзсэн. Дөнгөж 8 настай байсан болохоор спорт сонирхдог байсан гэж хэлэхэд хэцүү байна. Гэвч Испанийн шигшээ Польшийг 3:2 харьцаатай хожиж, түрүүлж байсныг санаж байна. Кико миний хайртай тоглогч байсан.


2012 оны олимпод испаничууд ямар амжилт гаргах бол? 

Манай сагсан бөмбөгийн шигшээ баг маш сайн. Марафоны тамирчид ч гэсэн шилдэг. Харин усанд сэлэлтийн баг маань дандаа Оросуудын сүүдэрт дарагддаг. Миний бодлоор манай шигшээ баг 3 алтан медаль, 2 мөнгөн медаль авах байх. Мэдээж хэрэг хүмүүс Юсайн Болт, Майкл Фелпс нарыг харахыг хүснэ. 1992 онд би Майкл Жордан тоглож байсныг санадаг. Харин энэ жил хүн бүр Болт, Фелпс, Надалийг харахыг хүсч байна.


Та эдгээр тамирчидтай уулзаж байсан уу. Найз нөхдийн холбоотой юу? 

Үгүй. Сурталчилгаанд хамт тоглож байсан тохиолдол бий. Рафа Надаль алтан медаль хүртэнэ гэдэгт итгэж байна.


Та Олимпийн цэнгэлдэх хүрээлэнг үзсэн үү? 

Телевизээр л харсан. Англичууд аливаа спортын тэмцээнийг маш сайн зохион байгуулдаг. Тийм ч учраас би цэнгэлдэх хүрээлэнд очиж үзэхийг хүсч байна.


Та олимпийн наадмын аль нэг тэмцээнд оролцохыг хүсч байна уу? 

Би 100 метрийн гүйлтийн тэмцээнд оролцож үзэхийг хүсч байна. Хурдан гүйдэггүй ч гэсэн оролдоод үзнэ.


Триатлоны хувьд? 

100 метр, 200 метр, уртын харайлт байх.


4х100 метрийн буухиа тэмцээнд та багийн анд нараасаа хэнтэй нь нэг баг болох вэ? 

Рамирес, Старриж, Бозингва. Би буухианаас гараанд гарч Рами, Стаж хоёр бариа хийсэн нь дээр байх.
Category: Бүх мэдээлэл | Added by: HaRaH
Views: 543 | Downloads: 0 | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]